Л.Оюун-Эрдэнэ: Цаг үе нь ингэж таарав уу үнэхээр яс янгинах өдрүүд ирэх юм
Өнөөдөр Монгол улсын засгийн газраас үнийн өсөлтийн талаар мэдэгдэл хийлээ. Уг мэдэгдлийн үеэр Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “У.Хүрэлсүх дарга надад ажлаа өгөхдөө хэлж байсан юм. Ерөнхий сайд гэдэг яс янгинамаар ажил шүү гэж. Цаг үе нь ч ингэж таарчихаад байгаа юм уу үнэхээр яс янгинах өдрүүд ирэх юм. Гэхдээ та бүхэн миний нэг занг мэднэ. Би хэзээ ч огцорохоос айх хүн биш. Хэзээ ч би айж байгаагүй. Харин ийм зүйлтэй эвлэрээд улстөрийн үхдэл болохоос айна. Тийм учраас энэ асуудлуудыг цэгцлэнэ” гэлээ.